Categories
мэдээ нийгэм

Хүүхэд дайраад хэргийн газраас зугтжээ

Амралтын өдрүүдэд зам тээврийн осол, хэргийн газрыг орхиж явсан таван тохиолдол бүртгэгдсэн байна.

Тухайлбал, БЗД-ийн нутаг Доржийн гудамж Мянган оюутны байрны баруун хойд замд “H.Mightu” маркийн авто машины жолооч А нь явган зорчигч 15 настай хүүхдийг мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан байна.Зам тээврийн осол нь санамсар болгоомжгүй байдлын улмаас гардаг. Гэвч жолооч нар хэргийн газраас зугтаж хэргээ хүндрүүлдэг талаар цагдаагийн ерөнхий газраас мэдээлж байна. Осол хэний ч анхаарал болгоомжгүй, буруутай үйлдлээс гарч болох тул иргэн та үүргээ биелүүлэн Цагдаагийн байгууллагад мэдэгдэн эд юмсыг ослын газраас хөдлөхгүй байх, осолд өртсөн хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх хэрэгтэйг ямагт санаж явах хэрэгтэй. ЗХАБТХ-ийн 12.2.3.зам тээврийн ослын үед эмнэлгийн болон авран хамгаалах бусад яаралтай тусламжийг холбогдох төрийн байгууллага, хариуцсан этгээдээс үнэ төлбөргүй авах; 34.1.Зам тээврийн осолд холбогдсон жолооч үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна. гэж заасан байгаа тул Иргэн та хуулиа биелүүлж бусаддаа хүндэтгэлтэй хандаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *