“Олон улсын хэрэглэчийн эрхийг хамгаалах өдөр” буюу жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг дэлхийн бүх орны хэрэглэгчийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хэрэглэгчийн эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэн тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь жил бүр тухайлсан онцлог сэдвийг дэвшүүлэн улс орон даяар өргөн хүрээнд тэмдэглэж ирсэн билээ.
“Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр” –ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 121/А/780 хамтарсан тушаалаар “Хүүхэд –Хэрэглэгч” сэдвийн хүрээнд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулиуд жил бүр Олон улсын хэрэглэгчийн өдрийг уламжлал болгон тэмдэглэж байхаар боллоо.
Хүүхэд бол хэрэглэгч юм. Тиймээс хүүхэд, багачуудыг бага наснаас нь хэрэглээний зөв дадалд сургах, хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэхээс гадна, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох хууль, тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдлэг олгох ажлыг зохион байгуулж буйгаараа энэхүү шийдвэр нь чухал ач холбогдолтой юм.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР