Categories
мэдээ нийгэм

Хүүхдүүдийг дархлаажуулах асуудлыг судалж эхэлжээ

Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу хүүхдүүдийг вакцинжуулах асуудлыг судалж байгаа талаар Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг цахим хуудсандаа мэдээлжээ.

Улсын хэмжээнд 18-аас дээш насны иргэдийн 41 хувийг нь вакцины нэгдүгээр тунд, 18 хувийг нь давтан тунд хамруулаад байна.

Монгол Улсын Засгийн газар нийт насанд хүрсэн хоёр сая 100 мянга буюу хүн амынхаа 60 хувийг долоодугаар сар гэхэд бүрэн вакцинжуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.

Олон улсын эрдэмтдийн тооцсоноор, 60-80 хувиа дархлаатай болгосноор цар тахлын аюулыг гэтлэх боломжтойг онцолж байна. Тиймээс Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу хүүхдүүдийг вакцинжуулахаар холбогдох сайд нар ажиллаж байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дараг Ц.Ганзориг тэмдэглэжээ. Тэрээр, энэ хүрээнд олон улсад туршиж үр дүн гарч буй вакциныг татан авахаар холбогдох яамдууд ажиллаж байгааг мөн дурдсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *