Паркийн газрыг хэрхэн ашиглах асуудлаар хотын орлогч тайлбар өглөө.
Тэрбээр “Паркийн хашаан дотор байрладаг “Түмэн эх” чуулгын модон барилгыг шинэчлэх асуудал яригдаж байгаа. Манай парк зуны улиралд л ажилладаг. Дэлхийн жишгээр хүүхдийн паркууд бүх улиралд ажиллаж байна. Гэвч манай улсад тэгдэггүй. Үүнд бид анхаарч ажиллана. Паркийн 31.4 га газарт ямар нэгэн асуудал маргаан байхгүй. Газар нь 100 хувь төрийн өмч.
31.4 га газарт оффис, орон сууц, зочид буудал барихгүй. Өнөөдрийн байдлаар 31.4 гар газрын 5.8 орчим газар нь тоглоомын бүс юм. 14 га газраас үлдсэн хэсэг нь ямар нэг тохижилтгүй сул газар байдаг учраас хүүхэд залуучуудад зориулсан газраар болгон өргөтгөх юм.