Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдрийг угтаж Хүүхдийн баярт зориулсан цуврал арга хэмжээг НЗДТГ болон харьяа байгууллагуудаас зохион байгуулж байна. Тухайлбал, дүүрэг бүрийн сургуулиудын сурагчдын төлөөллөөс бүрдсэн 26 хайрцагласан жагсаал боллоо. Сурагчид Төв шуудан, Хөрөнгийн биржийн голын замаар хайрцаглан гарч ирж, урдаас хойш чиглэлтэйгээр автомашины замаар нэгдсэн үйл ажиллагааны парадад зориулсан хашаа, хамгаалалтын дагуу явсаар эзэн Чингисийн хөшөөний урд талаар баруунаас зүүн тийш явж, Соёлын төв өргөөний арын замаар орсон юм.
Уг парадын эхэнд Батлан хамгаалахын их сургууль цэргийн хөгжмийн сургуулийн 36 бөмбөрчин сурагч жагссан бөгөөд бөмбөрийн хэмнэлээр парадыг эхлүүлсэн. Араас нь Монгол Улсын далбаа, нийслэлийн тугийг барьсан роликтой хоёр хүүхэд, нийслэлийн бэлгэ тэмдэг Гарьдхүүгийн хамт гарч ирэв. Тэдний араас роликтой 50 сурагч бийрээр бичсэн бичвэр барьсаар гарч ирсэн юм.