Замын цагдаагийн газар, Нийслэлийн Тээврийн газар, нийслэлийн Боловсролын газар хамтран хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих хяналтыг хангуулах чиглэлээр хүүхдийн автобуснуудад шалгалт хийж байна. Энэхүү шалгалтанд 150 автобус оролцсоноос 60 хувь нь хангалтгүй гэсэн үнэлгээ авчээ. Үүний гол шалтгаан нь ихэнх автобуснууд он хуучин эдэлгээ ихтэйд байгаа аж. Шалгалт Дүнжингарав худалдааны төвийн талбайд өнөөдөр үргэлжилж байна.
О.ӨНӨР