Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээллийг хүргэж байна. Ингэхдээ “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд илэрсэн халдварын явцын талаар мэдээлэх юм.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ” Өчигдөр 38409 хүнд шинижлгээ хийхэд 28 хүнд халдвар илэрсэн. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, давтан шинжилгээнээс болон “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нээс нэг нь илэрсэн.
Ингээд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нээс нийт 27 хүнээс халдвар илэрсэн байна.
Нийт 17 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Улсын хэмжээнд 1777 хүн эдгэрээд байна.
Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт 2444 тохиолдол байна.