АНУ-ын Анахайм хотноо өчигдөр /11.29/ хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн 2017 оны ДАШТ эхэллээ. Тус тэмцээнд 68 орны 328 тамирчин/эрэгтэй 185, эмэгтэй 143/ өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас гурван эмэгтэй тамирчин оролцож байна.
Тодруулбал, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор 75кг-д М.Анхцэцэг, 63 кг-д залуу тамирчин Г.Анужин, 90 кг-д Э.Билэгсайхан нар хүч үзэхээр Америкийг зорьжээ.
Г.Анужингийн хувьд өнөөдөр тэмцээндээ оролцож, Монголын тамирчдын салхийг хагалах бол М.Анхцэцэг ням гарагт /12.03/ , Э.Билэгсайхан даваа гарагт /12.04/ өрсөлдөх юм.
Тэмцээн ирэх сарын 5-нд өндөрлөнө.