Categories
мэдээ улс-төр

ХҮН-ын шинэ даргаар Б.Найдалаа сонгогдлоо

Хөдөлмөрийн үндэсний намын даргаар сонгогдоод байсан УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг тус намаас хөөх үндэслэлтэй хэмээн ХҮ намын Хариуцлагын ерөнхий хороо шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу намын төв хороо хуралдаж намын дарга С.Ганбаатарыг огцруулан оронд нь Б.Найдалааг сонголоо.

ХҮН-ын Хариуцлагын ерөнхий хорооноос “ХҮН-ын даргын 2016 оны 2 дугаар сарын 11-ны өдрийн 02 тоот тушаал болон тодорхой үйлдлүүд намын дүрэм журмыг зөрчсөн эсэх тухай” хэмээх шийдвэрт тус намын дарга С.Ганбаатар Хариуцлагын ерөнхий хорооны тушаалыг түдгэлзүүлэхээр заасан нь ХЕХ-ны ажиллах журмын 6.2-ыг зөрчсөн, түүнчлэн удаа дараа эрх мэдлээ хэтрүүлэн дүрмийн бус тушаал гаргасан хэмээн үзэж намын даргын албан тушаалаас огцруулж өгөхийг хүссэн өргөдлийг тус намын Дундговь аймгийн намын хорооны дарга Ш.Эрдэнэбат гаргасан юм. Харин өнөөдөр хуралдсан намын төв хорооны хурлаар энэ асуудлууд шийдэгдэн шинэ даргаар Б.Найдалааг сонгосон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *