Төв аймагт адуу буудаж алсан ноцтой хэрэг гарчээ. Торуулбал, хулгайч нар бэлчээрт явсан мал буудаж, гэдэс дотрыг нь газар дээр нь орхиод, мах, арьс, ширийг нь аваад явсан хэргийг тус аймгийн цагдаагийнхан илрүүлэн шалгаж байгаа юм байна. Уг хэрэг энэ сарын 23-ны өдөр гарчээ. Хэргийг Улаанбаатар хотын харъяат 4-5 хүн үйлдсэн аж. Тэднийг Сэлэнгэ, Төв аймаг, Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүрэгт мал хулгайлсан байж болзошгүй байгаа ажээ. Одоогийн байдлаар дээрх этгээдүүд 12 удаагийн үйлдлээр 40 гаруй бог мал хулгайлсан нь тогтоогджээ. Тухайн этгээдүүд мал хулгайлахдаа бүртгэл, албан ёсны бичиг баримтгүй ТОЗ-8 маркийн буу галт зэвсэг ашигласан нь тогтоогдсон байна. Хулгайн хэргийг үйлдсэн этгээдүүд буу, машинаа тусгайлан тоноглосон байжээ.