Тэгш тусгал ТББ-аас Финланд Улсын Гадаад харилцааны яам, ФЛОМ байгууллагын санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний иргэний нийгмийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрх мэдэлжих нь” (EPSO) төслийн нээлт боллоо.
Энэхүү төсөл нь Улаанбаатар хотод 2023-2026 онд хэрэгжих бөгөөд төслийн гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлж, сайжруулан, улмаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрх мэдэлжиж, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.
Уг төслийг хэрэгжүүлснээр Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлж, улмаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүрч үйлчлэх боломжийг нэмэгдүүлж, төрийн үйлчилгээ, үйл ажиллагаанд бодит түвшинд оролцож нөлөөлдөг болох юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, тэдний байгууллагуудын талаарх мэдлэг, ойлголтыг олон нийтэд өргөн хүрээнд нэмэгдүүлж, улмаар оролцоог хязгаарлаж буй бэрхшээлийг арилгахад чиглэсэн илүү сайн бодлого, шийдвэр гаргахад томоохон дэм болон хэмээн үзэж байна.