Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн байцаагчид иргэнээс ирсэн гомдлын дагуу Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Чулуун овоо дахь РМТ ХХК-ийн худалдааны агуулахад хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар хадгалалтын болон хэрэглэх хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн хадгалж байсан зөрчил илэрч, зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна хэмээн НМХГ-аас мэдээллээ. Шинэ жилийн баяр дөхөж буй энэ үед хүүхдэд бэлэг сонгохдоо хадгалалтын хугацааг сайтар шалгахыг хэрэглэгчдэд анхааруулж байна.