Categories
мэдээ улс-төр

Хөдөлмөрийн хуулиар Японоос туршлага судална

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд есдүгээр сарын 13-20-ний өдрүүдэд Япон улсын Токио хотод ажиллахаар болжээ. Тэд Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Японы Олон улсын хөдөлмөрийн сангийн үйл ажиллагаа болон тус улсын Хөдөлмөрийн хуулийн хэрэгжилттэй танилцаж, харилцан туршлага солилцох зорилготой юм байна. Мөн тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Ясухиса Шиозакитай уулзах юм.

Төлөөлөгчдийг УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Я.Содбаатар, Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг болон албаны бусад хүмүүс багтжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн боловсруулахад Олон улсын хөдөлмөрийн байгууллага 2010 оноос эхлэн техникийн туслалцаа үзүүлсний зэрэгцээ Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн конвенцид нэгдэж орсноор Ази, Номхон далайн бусад орнуудтай харьцуулахад дундаж байранд жагсаж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *