Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Худалдаа хөгжлийн банкинд халдаж, 300 сая төгрөг дээрэмджээ

Худалдаа хөгжлийн банкны Сонгинохайрхан дүүрэг дэх Таван шарын салбарт өнөө өглөө хэсэг иргэд халдсан тухай дуудлага 09.50 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар банкны ажилтан өглөө ирэхэд үл таних этгээд түүнийг даган орж буу тулгаж, сүрдүүлсэн байна. Улмаар 300 сая төгрөгийг дээрэмдсэн гэнэ. Одоогоор цагдаагийн байгууллага гэрчийн мэдүүлгийн дагуу гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *