Тус тойрог сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр дөрвөн мандаттай болсон бөгөөд дүүргийн АН–ынхан өчигдөр нэр дэвшигчдээ тодорхой болголоо. Тухайлбал, АН-ын фракцын хуваарилалтаар МОАХ-оос Г.Байгалмаа, МОАН-аас Лу.Болд, Г.Батхүү, “Алтангадас”–аас Ж.Ганхуяг нар тодорлоо. Ийнхүү ХУД-ийн Ардчилсан намынхан Лу.Болд, Г.Батхүү, Ж.Ганхуяг, Г.Байгалмаа нарыг дэвшүүлж буйгаа багадаа намын дотоод эв нэгдэл, ихдээ сонгуульд ялах боломж гэж үзжээ. Одоо ҮЗХ батлах л үлдээд байгаа юм.