Categories
мэдээ нийгэм

“Хүчит шонхор” захын өргөн хэрэглээний барааны үнэ

Бинзений үнэ нэмэгдснээр өргөн хэрэглээний барааны үнэд өөрчлөлт орсон эсэхийг Хүчит шонхор захаас судаллаа.

Махны үнэ: Хонины ястай махны дундаж үнэ (1 кг) 6200 төгрөг, цул мах нь 6500 төгрөг, үхрийн ястай махны үнэ 7500 төгрөг, цул мах нь 8500 төгрөгийн үнэтэй байна. Адууны ястай мах дунджаар 5800 төгрөг, ямааны ястай махны үнэ 5000 төгрөг байна. Харин өмнөх долоо хоногтой харьцуулахад 100 төгрөгөөр нэмэгдсэн аж.

Хүмүүс ихэвчлэн жижиглэнгийн хонь, ямааны махыг худалдан авдаг. Дан нь 6200 төгрөг, цул нь 5200 төгрөгийн үнэтэй. Үхэр хонины мах хоёрын үнэ ойролцоо. Цул мах ястай мах хоорондоо 500 төгрөгийн зөрүүтэй. Цул махын хувьд цаанаас хэдэн төгрөгөөр орж байгаагаасаа хамаараад үнэ нь өөр өөр байна. Өмнөх жилийнхтэй харьцуулбал ойролцоогоор 1000 гаруй төгрөгийн зөрүүтэй. Мөн Хятадууд тэмээний махаас бусдыг байнга худалдан авдаг болсон. Харин махаа бөөний үнээр худалдан авдаг. Гэхдээ бусад худалдааны төвүүдийг бодоход “Хүчит шонхор” зах хавьгүй хямд хэмээн худалдаа эрхлэгчид онцлов.

Харин гурил, будааны хувьд: Алтан тариа задгай, дээд (1 кг) 1300 төгрөг, нэгдүгээр зэрэг 1100 төгрөг, алтан тариа савласан, дээдийн дээд 1600 төгрөг, алтан тариа савласан, дээд 1300, Алтан тариа савласан, нэгдүгээр зэрэг 1000, Алтан тариа савласан, хоёрдугаар зэрэг 800 төгрөгийн үнэтэй байна. Цагаан будаа 2500 төгрөг,Шар будаа 1800 төгрөг байна. Шар будааны дундаж үнэ 2004 төгрөг байсан бол одоо 1984 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Хүнсний ногоо: Төмс (1 кг) 600 төгрөг бөөний үнэ нь 500 төгрөг, лууван, манжин 1000 төгрөг бөөний үнэ нь 800 төгрөг, байцаа 700 бөөний үнэ нь 500 төгрөг, сонгино 1000 төгрөг бөөний үнэ нь 750 төгрөг, сармис кг нь 5000 төгрөгийн үнэтэй.Үнийн хувьд нэмэгдэх нь харьцангуй бага байдаг. Цаанаас ирж байгаа үнээсээ хамаараад өөрчлөгддөг аж.

Бусад хүнсний бүтээгдэхүүн

Атар талх 1100 төгрөгийн үнэтэй. Харин бусад худалдааны төвүүдэд 1100-1210 төгрөгийн үнэтэй байна. Сүү 1л 2650 төгрөг, цөцгийн тос (орос) 4500 төгрөг, ургамлын тос 3300 төгрөг, элсэн чихэр 2200 төгрөг, өндөг 210 төгрөгийн тус тус үнэтэй байна.

Э.АНУЖИН


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *