Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс томуу ба томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Эндээс онцлоход, нийт халдварын 30-35 хувийг томуугийн вирус эзэлж, таваас дээш насны хүүхдүүд, насанд хүрэгчид, ахмад настан, жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөлийн хүндрэл нэмэгдэж байна.
ХӨСҮТ-ийн дэд захирал, Томуу, томуу төст өвчний шуурхай штабын дэд дарга О.Батбаяр “Томуугийн вирус нь Ковид-19 вирустэй адил хүний дархлааны системээс зайлсхийж, богино хугацаанд хүндрэл өгөх чадвартай бөгөөд богино хугацаанд халуурч хатгаа болж, хавсарсан өвчтэй хүмүүсийн хүндрэл ихэсдэг. Зүрх болон бусад булчингуудыг үрэвсүүлж, харвалт өгөх эрсдэл нэмэгддэг.
Шинэ жилийн баярыг гэр бүлээрээ өргөн тэмдэглэж буй энэ үед халдвар хамгааллын дэглэмээ сахих хэрэгтэй. Томуу, томуу төст өвчний эхний шинж тэмдэг буюу толгой өвдсөн, халуурсан бол гэр бүл, хамт олныхоо шинэ жилд оролцохгүй байх хэрэгтэй. Манай улсын олон жилийн дундаж үзүүлэлтээс харахад шинэ жилийн дараах нэг болон хоёрдугаар долоо хоногт буюу нэгдүгээр сарын 14-ний өдөр хүртэл томуугийн өвчлөл эрс ихэсдэг нь шинэ жилийн үеэр халдвар хамгааллын дэглэмээ сахихгүй байгаатай холбоотой. Томуугийн вирус жил болгон мутацад орж, дархлаанаас зайлсхийх чадвар нь нэмэгдэж байдаг” гэлээ.