Categories
мэдээ нийгэм

Хоёр улсын утга зохиолын өдөрлөг боллоо

Дэлхийн бүх улс гүрнүүдийн тусгаар оршин тогтнох суурь нь хэл, утга зохиол байдаг билээ. Энэхүү өдөрлөг нь Монгол Улсын утга зохиолыг Солонгос улсын иргэдэд,Солонгос улсын утга зохиолыг Монгол хэл дээрээ хөрвүүлж хоёр орны соёлыг танин мэдүүлэх зорилготой аж. Аливаа улс орны уран зохиолын хэл найруулгыг өөрийн улсын хэлээр хөрвүүлж, орчуулах нь тухайн зохиолын гол санааг алдагдуулах тохиолдол бий. Мөн зарим утга санааг бүрэн төгс илэрхийлж чаддаггүй билээ. Иймд тухайн улсын хэл соёлыг мэддэг байх нь орчуулагч хүний гол үүрэг хэмээн утга зохолын их мастерууд хэлдэг. Энэхүү өдөрлөгөөр хүрэлцэн ирсэн уран бүтээлчид Монгол хэл, соёл, утга зохиол, оюун санаа, сэтгэлгээг одоогийн залуусдаа хүргэх хэрэгтэй гэсэн санал гарсан юм.

Б.ЭРДЭНЭ-ОЧИР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *