Categories
мэдээ нийгэм

Хоёр настай хүүгийнхээ аминд хүрчээ

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд энэ сарын 21-нд хоёр настай хүүгийнхээ хоолойг хэрчиж, хөнөөсөн хэрэг гарчээ. Сэжигтэн эмэгтэй Д 36 настай, сэтгэцийн өвчтэй аж.

Тэрбээр хүүхдээ хөнөөгөөд, дараа нь өөрийгөө ч бас хутгаар гэмтээжээ. Энэ хэргийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна. Ийм хэрэг өмнө нь хэд хэдэн удаа гарч байсан. Тухайлбал, 37 настай Ж гэх эмэгтэй мөн л сэтгэцийн өвчтэй. Тэрбээр 2013 оны аравдугаар сард Төв аймгийн Батсүмбэр суманд гурван настай охиныхоо толгойг таслан цогцсыг нь сугавчлаад гудамжаар явж олон хүнийг цочирдуулсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *