Categories
мэдээ нийгэм

Ховдод алга болсон залууг хайх ажил үргэлжилж байна

ОБЕГ-т Ховд аймагт хүн алга болсон тухай шуурхай дуудлага ирсэн байна. Өнгөрсөн сарын 27-нд гэрээсээ гараад одоо хүртэл сураггүй болсон залууг ар гэрийнхэн нь хайгаад олоогүй байгаа аж. Иймд тус аймгийн онцгой байдлын аврагчдад ханджээ.

Ховд аймгийн Зэрэг сумын Бургас багийн нутаг дахь Хөдөө нуур гэдэг газарт өвөлжиж буй малчин айлын 22 настай залуу алга болсон тул аймгийн цагдаагийн газарт мэдэгдсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 20 албан хаагч, орон нутгийн 44 иргэн оролцсон эрэн хайх ажиллагаа хийснээр алга болсон залуугийн малгайг Хөдөө нуурын эргээс 200-300 метр зайнаас олжээ.

Одоогийн байдлаар тус нуурын ойр орчмыг нь самнан хайж, нууранд 25-30 цооног гаргаж, усны камер тавьж, эрлийг үргэлжлүүлж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *