Categories
мэдээ нийгэм

Ховдын тарвас худалдаанд гарчээ

Image may contain: table, food and outdoorНаадмын маргааш намар гэдэг. Намрын ургац хураалтын ажил эхлэх цаг хугацаа ойртсоор л байна. Монгол орны баруун хязгаар Ховд аймгийн Буянт сум тарвасаараа алдартай гэдэг. Тэгвэл Ховдын тарвас энэ долоо хоногийн эхээр худалдаанд гарчээ. Гэхдээ бүрэн ургац авах хугацаа болоогүй байгаа аж. Худалдаанд гарсан шинэхэн тарвас нэг килограм нь 3000 төгрөг гэнэ. Хоног хугацаа өнгөрч, намрын ид ургац хураалтын үеэр Ховдын тарвасны үнэ килограмм нь 150 төгрөг хүрэх ч тохиолдол бий. Юутай ч шинэ ургацын тарвасыг Ховдчууд амсаад эхэлжээ.

Холбоотой Зураг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *