Categories
мэдээ нийгэм

Ховд аймагт бөөр орлуулах эмчилгээ тасалджээ

Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд 21 хүн бөөр орлуулах (гемодиализ) эмчилгээ тогтмол хийлгэдэг. Сүүлийн өдрүүдэд энэ төрлийн эмчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл тасалджээ. Үүнээс шалтгаалан иргэдийн эрүүл мэндийн байдал хүндрэх эрсдэл үүссэн бөгөөд зарим өвчтөн зэргэлдээ аймаг, Улаанбаатар хот руу явж байна.

Тодруулбал, 9 өвчтнийг Баян-Өлгий аймаг руу тээвэрлэж, гемодиализ эмчилгээнд оруулжээ. Мөн сүүлийн таван жилийн хугацаанд бөөр орлуулах эмчилгээ хийлгэж буй 57 настай иргэн С хоёрдугаар сарын 14-нд нийслэлийг зорив.

Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс Эрүүл мэндийн яаманд хүсэлт тавьсны дагуу эхний ээлжинд гемодиализ эмчилгээний урвалжийн 10 хоногийн нөөцийг татан авч байна. Эх сурвалжийн мэдээлснээр өнөөдөр Ховд аймагт ирэх аж.

Нэг өвчтөн 7 хоногт 3-5 удаа гемодиализийн аппаратад орох шаардлагатай болдог. Энэ хугацаа холдвол өвчтөний амь насанд эрсдэл үүснэ гэж мэргэжлийн эмч нар ярьж байна. Дээрх мэдээллийг орон нутгийн “khovdnews.mn” сайт болон “МҮОНРТ”-ээр дамжуулан олон нийтэд мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *