Categories
мэдээ нийгэм

Хотын замын хөдөлгөөн сэлүүхэн байна

Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам болсон. Иргэд баяр наадмын амралтын өдрүүдэд хөдөө орон нутаг руу их явсан гэдгийг эх сурвалж мэдээллэв. Иймээс Улаанбаатар хотын замын хөдөлгөөн сэлүүхэн байна. Харин замын цагдаагийн алба хаагч хэлэхдээ “Хотоос зүүн тийш гарах хөдөлгөөн их байна. Тухайлбал, Баянзүрхийн товчооноос эхлээд хотоос гарах хөдөлгөөн их болж байна. Харин орж ирж буй хөдөлгөөн сэлүүхэн байна” гэв. Мөн тэрээр замын хөдөлгөөний дүрмээ сайтар биелүүлж, иргэд бие биедээ хүлээцтэй хандаж, соёлтой байхыг санууллаа.

Б.УРНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *