Categories
мэдээ нийгэм

“Хот, хөдөөгийн сэргэлт” ерөнхий төлөвлөгөө боловсруулж танилцуулахыг сайд нарт үүрэг болгов

Хөвсгөл, Архангай, Завханд өвөлжилт хүндэрч болзошгүй | News.MN

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн явцын талаар Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан долоо хоног тутам Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийж буй.

Өнөөдрийн танилцуулгатай холбоотойгоор “Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж, хөгжлийн төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай” Ерөнхий сайдын 2022 оны нэгдүгээр албан даалгаварт тусгагдсан “Хот, хөдөөгийн сэргэлтийн ерөнхий төлөвлөгөө”, “Ногоон хөгжлийн сэргэлтийн ерөнхий төлөвлөгөө”-г хамтран боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Ерөнхий сайдын албан даалгаварт үүрэг хүлээсэн төрийн байгууллагууд Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулах тайлан, мэдээг хугацаа алдалгүй цахим технологи ашиглан товч тодорхой, тоо баримтаар баталгаажуулан шуурхай ирүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатайг анхааруулсан байна.

Түүнчлэн дараах асуудал хэлэлцэгдлээ.

  • Монгол Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг тохиролцох тухай Монгол Улсын Гадаад харилцааны яамны ноот бичиг, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны ноот бичгийн төслийг хэлэлцэн дэмжиж, Монголын талын ноот бичгийг албажуулж Хятадын талтай солилцохыг Гадаад харилцааны сайдад зөвшөөрлөө.
  • БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Багануур Пауэр” ХХК-ийн хэрэгжүүлж буй 400 MВт-ийн хүчин чадалтай Багануурын цахилгаан станцын төслийн хэрэгжилтийн явцын талаар Эрчим хүчний сайд танилцуулж, танилцуулгатай холбоотойгоор концесс эзэмшигчдэд БНХАУ-ын холбогдох төрийн захиргааны байгууллагуудаас төслийн санхүүжилт болон холбогдох зөвшөөрлүүдийг авахад дипломат шугамаар дэмжлэг үзүүлж ажиллахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд даалгалаа.
  • Лондоны банкууд хоорондын ханш /ЛИБОР/-ыг дэлхий даяар хэрэгсэхгүй болсонтой холбоотойгоор хөвөгч хүүтэй, Монгол Улсын Засгийн газраас холбогдох байгууллагуудтай байгуулсан гадаад зээлийн гэрээнүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Б.Жавхланд олголоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *