Categories
мэдээ нийгэм

Хохирогч болсон монгол охины цахим гомдлыг БНСУ-ын Ерөнхийлөгч хүлээн авчээ

БНСУ-д амьдарч, суралцдаг 13 настай монгол охин үе тэнгийнхэндээ дээрэлхүүлж, зодуулсан хэрэг олны анхаарлыг татаж, элэг нэгтнүүдийг багагүй эмзэглүүлсэн.

Тэгвэл олон нийтийн зүгээс тус улсын ерөнхийлөгчийг энэхүү хэрэгт анхаарлаа хандуулахыг шаардан албан ёсны вэб сайтаар дамжуулж цахим гарын үсэг цуглуулсан нь 232,868 хүрчээ. Хүсэлт гаргасан хүмүүсийн тоо 200 мянга давсан тохиолдолд гомдол ерөнхийлөгчид албан ёсоор хүрдэг байна. Өргөдлийг хүлээн авсан ч одоогоор ямар нэгэн хариу мэдэгдээгүй байгаа аж.

Хохирогч охины ээжийн хэлж буйгаар уг хэрэг дээр ажиллаж байгаа цагдаагийн байгууллага ч маш хойрго хандсан төдийгүй, гэмт этгээдүүдэд тооцох хариуцлага хөнгөдсөн шийдвэрийг прокурор гаргасан хэмээн үзэж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *