Categories
гадаад мэдээ

Хойд Солонгос Америк оюутанд 15 жил хүнд ажилд зүтгэх ял оноолоо

Өнөөдөр Хойд Солонгосын дээд шүүхээс Америк оюутан Отто Уормбиерт төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэний төлөө 15 жил хүнд хөдөлмөрийн ял эдлүүлэх шийдвэр гаргалаа.

Виржиниагийн Их сургуулийн оюутан Уормбиер өнгөрсөн нэгдүгээр сард Хойд Солонгост баривчлагдсан юм. Түүнийг Пьёньяний зочид буудалд байсан үзэл суртлын агуулгатай эд зүйлийг хулгайлах гэж оролдсонд буруутгажээ. Энэ үйлдлийг нь Хойд Солонгосын төрийн эсрэг гэмт хэрэгт тооцож байгаагаа тус улсын хэвлэлээр өмнө нь мэдээлж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *