Categories
мэдээ нийгэм

Хилийн цэргийн офицер хуурамч хаяг нээж, охидыг мэхэлж байв

хуурамч фэйсбүүкт зурган илэрцүүдХХЕГ-т ажиллаж байсан 24 настай С хэмээх офицер залуу фэйсбүүкт “Oogii oogii” гэх хуурамч хаяг нээж, олон гишүүнтэй групп, пэйж хуудсанд “Бага хүүтэй мөнгө зээлүүлнэ” гэсэн зар байршуулаад түүний дагуу хандсан иргэдийг хохироож байжээ. Хууль бус энэхүү үйлдлийг нь ЭЦГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд илрүүлэн шалгаж буй юм.

Тус хэлтсийн эх сурвалжаас авсан мэдээллээр офицер залуу ХХЕГ-т 24 цагаар жижүүрлэн үүрэг гүйцэтгэж байхдаа энэ оны хоёрдугаар сарын 5-нд албаны дүрэмт хувцсаа өмсөн, ажлын байраа орхин явж гэмт хэрэг өдүүлсэн нь шалгалтаар тогтоогдсон гэнэ.

Тэрбээр дээрх зарынх нь дагуу холбогдсон оюутан охид, бүсгүйчүүдээс зээлэх мөнгөний барьцаанд нүцгэн зургийг нь авч, дараа нь гэрээ байгуулах нэрээр хууран мэхэлж хүчирхийлж байсан аж. Мөн нүцгэн зураг, дүрс бичлэгийг нь олон нийтийн сүлжээнд байршуулна хэмээн сүрдүүлж, их хэмжээний мөнгө нэхэж байсан нь ч батлагджээ.

Түүний хэргийг өдгөө Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэст шилжүүлэн шалгаж эхэлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 126.2.5, 149.1 дэх хэсэгт заасан “албан тушаал, эд хөрөнгийн болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа хүнийг хүчирхийлсэн, далайлган сүрдүүлсэн” гэх үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа юм байна.

Мөн 20-иод иргэний фэйсбүүк хаягийнх нь нууц үгийг хакердан олж аваад нэвтэрч, 10-аад сая төгрөг залилан мэхэлж авсан хэрэгт холбогдуулан зургаан залууг ЭЦГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шалгаж байна. Гэмт этгээдүүд фэйсбүүк хэрэглэгчийн найзууд руу нь мөнгө зээлээч гэсэн хүсэлт тавьж, өөрсдийнхөө данс руу шилжүүлэн авдаг байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *