Categories
мэдээ улс-төр

Хилийн боомтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ

Засгийн газар Хилийн боомтын
тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулснаа өргөн барихад бэлэн
болжээ.

Боомтын нэгдсэн захиргаа болон
боомтын захиргаануудын хэрэгжүүлж байгаа зарим чиг үүргийг гаалийн байгууллагад
хариуцуулах болсонтой холбоотойгоор дээрх хуулийн төслийг боловсруулсан аж.

Мөн Монгол Улсын хилийн тухай
хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх юм байна. Хуулийн төсөлд хилтэй холбоотой
асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх, улсын хилийн
болон хил орчмын дэглэмийг сахиулах, хилийн зөрчил, хил дамнасан зөрчлөөс
урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн зурвасын өргөнийг 10, хилийн бүсийг 50
км-ээс илүүгүй байх зэрэг заалтыг тусгажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *