Categories
мэдээ нийгэм

Хийлдэг гудсан дээр амарч байгаад нуурын гүн хэсэг рүү хөвсөн аав, охин хоёрыг аварчээ

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багт байрлах Баянгүрэм амралтын газраас “Хийлдэг гудсан дээр хүн хөвөөд явчихлаа” гэсэн дуудлага өнөөдөр буюу 2020 оны долдугаар сарын 25-ны өдрийн 13:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад иржээ.

Энэхүү дуудлага мэдээллийн дагуу шалгахад 42 настай “Г” гэгч нь өөрийн нэг настай охины хамт нуурын эрэгт хийлдэг гудас дээр унтаж амарч байгаад сэрэхэд Гүрмийн нуурын гол гүн хэсэг рүү хөвөөд явсан байна.

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Раднаабазар, хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Мөнхтуяарах-Од нар нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат иргэн А.Анхбаярын хамт түргэн шуурхай ажиллаж сумын төвөөс хийлдэг завь хантааз, авто машины олгой хийлж, нуурын дунд хэсэгт хөвж байсан аав, охин хоёрыг учирч болох эрсдэл, аюулаас аварсан байна. Эргэн сануулахад эдгээр алба хаагчид нь 2020 оны долдугаар сарын 14-ний өглөө 09:30 цагт иргэнээс тус нууранд “Манай 4 хүүхэд нууранд живлээ, авраарай” гэх дуудлага мэдээллийн дагуу түргэн шуурхай, зоримог ажиллан 5-8 насны 4 хүүхдийн амь насыг аварсан билээ. Иргэд та бүхэн нуурын эрэг, хөвөөнд хийлдэг гудастай унтаж амрахаас болгоомжлохыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *