Categories
мэдээ нийгэм

Хичээлийн хэрэгслийн үнэ ханш ямар байна вэ

Найман сар дундаа орж хаа сайгүй хүүхдийн хичээлийн хэрэгслийн худалдаа дэлгэгдэх цаг ирлээ. Энэ үеэр эцэг эхчүүд хаана ямар чанартай боломжийн үнэтэй хичээлийн хэрэгслүүд байна хэмээн эрэл сурал болцгоодог. Тэгвэл цаг алдалгүй хаана ямар бүтээгдэхүүн зарж байгаа талаарх мэдээллийг хүргэж байна. Бид томоохон захууд болох “Нарантуул”, “Алтжин Бөмбөгөр”, “Оргил” худалдааны төвүүдээр орж хичээлийн хэрэгслийн үнэ ханшийг сонирхлоо.

Охидын цүнх мэдээж ягаан, улаан, улбар шар өнгө илүү давамгайлсан “Мicky mouse”, “Kitty” хүүхэлдэйн киноны гүнжийн зурагтай байна. Үнийн хувьд 25000-45000 төгрөгийн хооронд байсан бол, ахлах ангийн хүүхдүүдийн цүнх өмнөх жилүүдийнхийг бодвол илүү энгийн, спортлог болж шинэчлэгджээ. Ер нь 2000-3000 төгрөгийн зөрүүтэй худалдаалж байв.

Харин биеийн тамирын хувцас өнгөний хувьд янз бүр 28.000-50.000 төгрөг хүртэл байна. Эрэгтэй ботинк үдээстэй үдээсгүй 25.000-75.000 төгрөгийн үнэ ханштай байлаа. 12 хуудастай дэвтэр 150 төгрөг бол, 96 хуудастай дэвтэр 800 төгрөг, пеналь 1500-6000, балын харандаа 200-500, үзгэн бал 200-1000 төгрөгийн үнэтэй байлаа. Дүрэмт хувцасны хувьд дунд ангийн охидынх 96.500, бага ангийн хөвгүүдийн хувьд 81.300, бага ангийн охидынх 59.500 төгрөг байгаа бололтой. Гэхдээ албан ёсны борлуулж байгаа цэгээс нь авбал арай хямд байж магадгүй юм.

“Алтжин бөмбөгөр” төвд хүүхдийн цагаан цамц 15.000, ботинк 25.000-30.000, хүүхдийн цүнх 25.000-80.000 төгрөг байлаа.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *