Categories
мэдээ нийгэм

Хэвлэх үйлдвэрийн газар “Galleria Ulaanbaatar” үйлчилгээний төв болно

Хэвлэх үйлдвэрийн барилгад “Таван богд” группын эзэн Ц.Баатарсайхан 23.8 тэрбум төгрөг санал болгосноор түүний эзэмшилд шилжихээр болов.

“Таван богд” группээс гаргасан уг барилга, газрыг хэрхэн ашиглах талаар тайлбартаа “Хэвлэх үйлдвэрийн байрыг 1929 оных нь түүхэн дурсгалт байдлаар нь сэргээн засварлаж, “Galleria Ulaanbaatar” худалдаа, үйлчилгээний төвийг нээн ажиллуулахаар төлөвлөөд байгаа. Энэ төвд Улаанбаатар хотын музейг байрлуулна. Хэвлэх үйлдвэрийн байрны ар талд “Таван богд” группын эзэмшлийн газрууд байдаг. Эзэмшлийн талбайд 18 давхар цамхаг барих төсөл зураг гаргасан. Хас банк болон бусад хөрш байгууллагуудтай хамтран сонирхолтой, өвөрмөц шийдэлтэй шинэлэг, хүмүүст хэрэгтэй төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *