Categories
мэдээ нийгэм цаг-үе

ХЭҮК: “Ноорог”-ийн найман ажилтны халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн

“Ноорог Креатив студио” ХХК-д холбогдох ХЭҮК-ын дүгнэлтийг Комиссын гишүүн Г.Нарантуяа, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар нар танилцууллаа.

Video Player

ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа “ХЭҮК Эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж буй хэрэгт шууд оролцохгүй боловч хөндлөнгийн хяналт тавьж ирсэн түүхтэй. Бид хэрэгтэй холбоотой дүгнэлт гаргахгүй. Бид “Ноорог”-ий ажилтнууд, тэдний өмгөөлөгч болон ЦЕГ-аас олон нийтэд өгсөн бүх мэдээллийг цуглуулсан. Мөрдөг шалгах ажиллагаа явуулах үндэслэл, прокурорын зөвшөөрөлтэй эсэх, хэний гомдлоор хэргийг шалгасан, хэлэн хүнийг ямар төрлийн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгааг тодруулав.

Нийт найман асуудлаар ЦЕГ-ын Эрүүгийн Цагдаагийн алба, Улсын ерөнхий прокуророос бичгээр тайлбар авав.  Цагдаагийн алба хаагчидтай биечлэн уулзлаа. Эдгээрт үндэслэн гурван асуудлаар дүгнэлт гаргалаа

“Ноорог”-ийн залууст хойшлуулшгүй ажиллагаа явуулсан нь ямар хэрэгт холбогдуулан саатуулсан нь ойлгожмгүй, зөрүүтэй байгаа нь комисст ирсэн баримтууд илтгэж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *