Алслагдсан багийн иргэдэд уушгины эмгэг илрүүлэх үзлэг хийнэ
Дорнод аймгийн Хэрлэн сумын алслагдсан багийн иргэдэд уушгины эмгэг илрүүлэх үзлэг хийхээр болжээ.
Үзлэг нэгдүгээр сарын 13-25-ны өдрүүдэд үргэлжилнэ. Ковидын дараах уушгины эмгэг илрүүлэх рентген, сүрьеэгийн хавьтлын илрүүлэг үзлэг болон коронавируст халдварын эсрэг урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг зохион байгуулж Хэрлэн сумын 1, 2, 3, 5, 8 дугаар багийн иргэдэд үйлчлэх юм.
Хоёрдугаар багийн иргэдийг 13,14-ний өдрүүдэд Жуковын музейн хажууд хоёрдугаар цэцэрлэгийн салбарт хүлээн авч үйлчлэх аж.