Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдлыг мэдээлэв. Оны эхний дөрвөн сарын байдлаар хэрэглээний үнийн улсын индекс 2014 оны дөрөвдүгээр сард өмнөх сарынхаас 1,0 хувь, өмнөх оны мөн үеэс 12,3 хувиар өслөө. Ерөнхий индекс өмнөх сараас1,0 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ, дүнгээрээ 2.1 хувь, бөс бараа , гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0.7 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 0.3 хувь өссөн нь нөлөөлжээ.
Мөн энэ хугацаанд 26488 эх амаржиж өмнөх оны мөн үеэс 3,6 хувиар, хүүхдийн тоо 3,8 хувиар өссөн байна.
Хүний хөгжил сангаас 2014 оны эхний дөрвөн сард 18 хүртэлх насны хүүхдэд 77.8 тэрбум төгрөг олгожээ.
Ус цаг уурын хүрээлэнгийн мэдээгээр азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 2014 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотын баруун дөрвөн замын орчимд 28 удаа, 32-ын тойргийн орчим 11 удаа хүлцэх хэмжээнээс давсан байна.
Төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш 2014 оны 3 дугаар сард өмнөх сарынхаас 1.1 хувь, 2014 оны 4 дүгээр сард өмнөх сарынхаас 0.7 хувиар суларчээ. Төгрөгийн юаньтай харьцах нэрлэсэн дундаж ханш 2014 оны 4 дүгээр сард 286.6 төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 57.5 төг буюу 25.1 хувиар суларчээ.
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 246 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 138 хэрэг буюу 2.3 дахин өссөн байна.
Улаанбаатар хотод 2014 оны 4 дүгээр сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол 4 гарч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 162 болжээ.