Categories
мэдээ нийгэм

​Хэнтий аймагт шүлхий өвчин гарчээ

Image result for Хэнтий аймагт шүлхий өвчин гарчэХэнтий аймгийн Цэнхэрмандал суманд шүлхий өвчин гарчээ. Тодруулбал, тус сумын Хужхан багийн “Бүдүүний-Ам” гэдэг газарт малчин Б-гийн хоёр үхэрт арван нэгдүгээр 29-ний өдөр мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд энэ сарын 4-ний өдрийн хариугаар “Шүлхий” өвчин болох нь тогтоогджээ.

Иймд тус сумын Засаг даргын захирамжаар арван хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Мөн өвчилсөн 69 бод малыг устгаж, 3900 бог мал вакцинжуулж, 1200 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийсэн байна. Голомтын бүсэд 13 айл өрхийн 683 бод, 9362 бог, нийт 10045 мал байна хэмээн албаныхан мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *