Categories
мэдээ нийгэм

Хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлэв

Хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлэв

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Б.Сэмжидмаа XVII жарны сар шинийн баярыг тохиолдуулан дүүргийн харьяат, улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн иргэдийн ар гэрийнхнийг хүлээн авч, Монгол төрийн нэрийн өмнөөс уучлалт эрэн, хүндэтгэл үзүүллээ.

Дүүргийн ИТХ-аас шүүхийн шийдвэрийг үндэслэн “Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс”-т холбогдох материалыг уламжилж, 40-80 сая төгрөгийн нөхөн олговор олгох ажлыг зохион байгуулж буй юм.

Хэлмэгдэгсдийг ар гэр “Өнөөдөр манай дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга анх удаа хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдийг хүлээн авч уулзаж, сэтгэл санаанд нь хадгалагдаж үлдсэн хар толбыг сонсож, бидэнд хүндэтгэл үзүүлэн, төрийн нэрийн өмнөөс уучлалт эрж байгаад маш их баярлаж байна” гэдгийг онцоллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *