2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн цалингийн доод хэмжээг 20 хувиар нэмж, 660 мянгад хүргэх шийдвэр гарсан билээ.
Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны аравдугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 660 мянган төгрөгөөр шинэчилсэн юм.
Монгол Улсад 100 мянган гаруй иргэн дээрх хэмжээгээр цалинжиж байгаа аж.