Categories
мэдээ нийгэм

Хаягжилтын цахим хувилбар ашиглана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “What3Words” компаний гүйцэтгэх захирал Крис Шэлдрикийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар “What3Words” компаний бүтээгдэхүүн болон гурван үгийн хаягжилтын системийн талаар танилцуулав. “What3Words” компаний гүйцэтгэх захирал Крис Шэлдрик Монгол хэл 11 дэх нь болж байгааг онцлон Улаанбаатар хотын хаягжилтыг илүү хялбар болгох ажлыг хамтран хэрэгжүүлж байгаадаа баяртай байна гэлээ.

Дэлхийн хаягжилтын дэвшилтэт технологи “What3Words” Монгол хэл дээрх хувилбар аппликейшний нээлт маргааш буюу 8 сарын 12-нд болох юм байна.

Энэ нь 57 их наяд 3мх3м хэмжээтэй квадратуудад хуваасан сүлжээнд суурилсан дэлхийн хаягжилтын систем бөгөөд квадрат бүрт дахин давтагдашгүй тогтсон гурван үгтэй хаягийг хуваарилдаг аж. Өөрөөр хэлбэл гудамж талбайн хаяг байршлыг гурван үгээр нэршүүлж, иргэн тухайн байгаа газрынхаа гурван үгийг бусадтай хуваалцсанаар хаана байгаа газар нь тодорхой болно. Үүнийг хувь хүмүүс өөрийн сайт болон апп дээрээ үнэ төлбөргүй хэрэглэх боломжтой ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *