Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хаврын ядаргаа дусал тариагаар эмчлэгддэггүй DNN.mn

Улирал солигдох үед хүний дархлааны тогтолцоо, бие махбодод өөрчлөлтүүд ордог. Өөрөөр хэлбэл, хавар нарны тусгал хурц болж цаг агаар дулаарахад хүний бие дасах гэж нэлээд бэрхшээл туулдаг аж. Товчхондоо үүнийг л хаврын ядаргаа гэж нэрлэдэг байна.  Шинж тэмдэг нь тун энгийн. Ханатлаа унтсан ч нойр хүрч, толгой өвдөөд байвал ядаргаанд орсны дохио. Ямар ч юманд дур сонирхолгүй хандах, хүчгүй болох, үе мөч өвдөх зэрэг шинж илэрч байвал биедээ анхаарч ядаргаагаа тайлахыг зөвлөе.

Ядаргаа тайлах гэдэг нь сэтгэлээ амар амгалан байлгах, сэтгэл зовоосон асуудлаас гарч, мэдрэлийн тогтолцоогоо амраана гэсэн үг.

Дусал тариа хийлгэхээр бие хэсэгтээ л амардаг гэсэн итгэл үнэмшлийг дагаад бие хөнгөрөөд сайжирч байгаа санагдана. Гэхдээ мэдрэлийн ядаргааг эмчлэх гол арга нь идэвхтэй амрах юм. Тухайн хүн өөрийн ажиллаж, амардаг арга барилаа солиод үзэх хэрэгтэй. Гэртээ унтаж, зурагт ширтэж амрахаас илүү агаар салхинд гарах, фитнесст явах, аялж зугаалж сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй. Хүний биед хүчилтөрөгч нэмэгдэх тусам тархинд сайн нөлөөтэй.

Тиймээс агаар салхинд гарч сэтгэл санаагаа зас. Санааг чинь зовоож байгаа зүйлээ сэтгэлээсээ гарга, өөрийгөө тайван байлга. “Би ядраад байна” гээд гэртээ үд болтол унтаад байвал мэдрэлийн ядаргаанаас салахгүй. Мэдрэлийн ядаргаанд өртөхгүй байх хамгийн сайн арга бол агаар салхинд гарч тархиа маш сайн амраах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *