Categories
мэдээ нийгэм

Хаврын башёд 73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ анхны даваагаа давлаа DNN.mn

Японы мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэргүүн башё өчигдөр /2024.03.11/ эхэлсэн юм.

Эхний өдөр башёг манлайлж буй Монголын гурван бөх өвдөг шороодсон. Тэгвэл өчигдөр гурван озэки цолтон дараалан уналаа.

Тодруулбал, зүүн манлай озэки Киришима Б.Лхагвасүрэн, озэки Такакейшо, Котоновака нар учраа бөхөө дийлсэнгүй. Харин 73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, озэки Хоошёорюү С.Бямбасүрэн нар анхны даваагаа авав.

Монголын бөхчүүдээс маэгаширагийн долдугаарт эрэмбэтэй Тамаваши Б.Мөнх-Оргил унаж, Рога А.Амарсанаа давсан байна.

3 replies on “Хаврын башёд 73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ анхны даваагаа давлаа DNN.mn”

Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *