Categories
мэдээ спорт

Хассан Уайтсайд шилдэг тоглолтоо толилуулж Миами Хит Спүрсийг буулган авлаа

НБЭ-гийн 2018-2019 улирлын тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Сагсанбөмбөгийн хамгийн шилдэг багууд хуран чуулдаг Америкийн сагсанбөмбөгийн лигийн талбайд өнөөдөр 10 тоглолт боллоо. Эхний тоглолт Сан-Антонио Спүрс, Миами Хит багуудын хооронд өрнөлөө. Энэхүү тоглолтод нарлаг Миамигийн төвийн тоглогч Хассан Уайтсайд шилдэг тоглолтоо үзүүлсэн юм. Улирал эхэлснээс хойш багтаа сул тал болж байсан тэрээр өнөөдөр 29 оноо, 20 самбараас бөмбөг авалт, 9 хаалт хийв. Тэрээр тоглолтын гуравдугаар үед айлын тоглогчдыг будагтай тайлбайгаас 12 хувьтай довтлуулсан. Түүнлчэн Миамигийн шидэлтийн хамгаалагч Уэйн Элингтон 20 оноогоор тус боллоо. Тоглолт дөрөвдүгээр үерийн төгсгөл хүртэл өрсөлдөөнтэй өрнөсөн ч дөрөвдүгээр үеийн сүүлийн минутад Миами илүү тоглож Спүрсчүүдийг 95-88-ын харьцаатай буулган авлаа. Спүрсээс Патти Милз сэлгээнээс 20 оноо авч багаа тэргүүлсэн юм.

Тоглолтын тойм:


Б.АМАРТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *