Categories
мэдээ нийгэм

“Харвони” эмийг худалдахад бэлэн болжээ

Элэгний С вирусийн эсрэг “Харвони” эмийг энэ сарын 26-нд Монголд оруулж иржээ. Эхний ээлжид 1600 хүнд олгох 4800 хайрцаг эмийг оруулсан аж. Ингээд нэг хүн гурван хайрцгийг ууж курс болно гэж тооцохоор 1600 хүнд олгохоор таарч байгаа гэв. Эмийг оруулж ирснээс хойш өнөөдрийг хүртэл кодлох ажлыг хийсэн байна. Тухайлбал, эхний ээлжид олгох 1600 хүний нэр, онош тодорхой болсон билээ. Улмаар энэ 1600 хүн тус бүрийн өвчний оношийг харж, эмийг нь кодолжээ. Ингэснээр тухайн нэг эмийг зөвхөн кодолсон иргэн л авах ёстой юм байна.

Эрүүл мэнд, спортын яамны өгсөн мэдээллээр ирэх лхагва гаригт албан ёсоор хэвлэлийн хурал зарлахаар болжээ. Ингээд “Харвони” эмийг батлагдсан 22 эмийн санд тарааж, худалдахад бэлэн болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *