Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хархорумаас олдсон бугуйвч, хэв

Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын төв хэсэг дэх хойноос урагш чиглэсэн их гудамжны баруун болон зүүн талаас Монгол-Германы хамтарсан “Хархорум” төслийн 2001 оны археологийн хээрийн шинжилгээний явцад алтан бугуйвч, түүнийг бүтээсэн хэвний хамт олджээ.
Энэ бугуйвчийн дээр Сасанидын Иранаас гаралтай домгийн галт шувуу (phoenix), Зүүн Азийн урлагийг төлөөлөх зээ бадын (taotie) дүрс хослуулан урласан нь Хархорумын дархны газар, урланд газар газрын урлангийн охь манлай хэв загварыг хослуулан үйлдэж байсны гэрч баримт хэмээн судлаачид үздэг.
Бугуйвч нь адил бус хэмжээ бүхий тэгш өнцөгт хэлбэрийн хоёр хавтгай хуудсан хэсгээс бүрдэх бөгөөд хооронд нь нугасаар холбож тогтоожээ. Нэг тал нь үзүүр хэсгээрээ нугаларсан. Аль аль нь яг адилхан гоёмсог хээ чимэглэлтэй. Хээ угалзыг нь товойлгон цохиж хөөмөлдөх аргаар урласан аж. Энэ бугуйвчийн голд нь нисэж буй зохиомжит галт шувуу, түүний хоёр талаар хос зээ бадыг эсрэгцүүлэн дүрсэлжээ. Мөн бугуйвчны нүүрийн дээд доод хөвөөнд нь нимгэн хуудсан алтыг зууван хэлбэрт оруулан гагнаж бэхэлсэн шигтгээ суулгах цувраа нуух байх боловч эдгээрт ямар ч шигтгээ үлдээгүй байна.
Ерөнхий хэмжээ: 5.1 см өргөн, нугаларсан байдлаар нь эгц урдаас хэмжихэд 13 орчим см урт байжээ. Хүндийн жин нь 73 грамм юм.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *