Categories
мэдээ нийгэм

Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ DNN.mn

Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулж боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Хархорум хотын сэргээн байгуулах тухай” зарлигаар “ЮНЕСКО-ийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн “Орхоны хөндийн соёлын дурсгалт газар”-ын өв, соёлыг хамгаалах, төрт ёсныхоо үнэт өвийг бэхжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах асуудлыг судалж, шийдвэрлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлийг Засгийн газарт өгсний дагуу Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай долоон бүлэг, 36 зүйл бүхий анхдагч хуулийн төсөл болон түүнийг дагалдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төслийн зорилго нь бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангаж, түүх, соёлын өвийг сэргээх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, оршин суугчийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн, байгаль орчинд ээлтэй ногоон, техник, технологийн дэвшилд суурилсан Хархорум хотыг төлөвлөх, төлөвлөлт хийхэд тавигдах шаардлага, хотыг бүтээн байгуулах, түүний хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *