Монголын хараагүйчүүдийн холбооныхон Төрийн ордны баруун талд байрлах “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний дэргэд өлсгөлөн зарлаж суулт хийж эхэлсэн байна. Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооноос өнгөрөгч 4-р сарын 24-ний өдөр төрийн гурван өндөрлөгт хандан хараагүй хүүхдийн сурч боловсрох эрхтэй холбоотой шаардлага хүргүүлсэн билээ. Энэхүү шаардлагын хариуг 5-р сарын 1-ний өдрийн дотор шийдвэрлэж өгөх байсан ч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй тул ийнхүү суулт зарлажээ.
Шаардлагыг эргэн сануулбал харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг үл тоож, дорд үзэж байгаа БСШУС-ын сайд Ж.Батсуурийг нэн даруй огцруулах,
Бага дунд боловсролын тухай хуулийн 13.3-т боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага харъяанд байна гэж заасны дагуу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяанд байгаа 116 дугаар тусгай сургуулийг БСШУСЯ-ын харъяа болгох,
Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд шаардлагатай сургалтын орчин, тоног төхөөрөмж, ном сурах бичиг, хэрэглэгдэхүүний хүртээмжийг сайжруулахад анхаарч ажилладаггүй, харааны бэрхшээлтэй хүүхдийн онцлог хэрэгцээг ойлгодоггүй удирдах албан тушаалтнуудыг өөрчлөх гэсэн шаардлагууд тавьсан билээ.
One reply on “Хараагүй иргэд “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний дэргэд өлсгөлөн зарлалаа”
Профессиональный сервисный центр по ремонту бытовой техники с выездом на дом.
Мы предлагаем:сервис центры бытовой техники москва
Наши мастера оперативно устранят неисправности вашего устройства в сервисе или с выездом на дом!