Өнгөрсөн сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр “HOME PLAZA” худалдааны төвд байрлах ONE EVENT HALL-д болсон цэнгүүний үеэр “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахыг орос иргэн танхай сэдлээр зодож тархинд нь хүнд гэмтэл учруулжээ.
Тодруулбал, ОХУ-ын дипломат консулын төлөөлөгч Олег гэгч нь дуучин С.Амармандахыг 11 дүгээр сарын 23-ны өдөр үед Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас зохион байгуулсан “Жаргалтай Улаанбаатар” цэнгүүнд ая дуугаа өргөн гарч явахад нь зодсон байна. Тус арга хэмжээнд БНХАУ, ОХУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд нар, дипломат ажилчид, зочид төлөөлөгчид, Нийслэлийн Засаг дарга, Хотын дарга С.Батболд болон хотын удирдлагууд зэрэг олон хүндэт зочид уригдан иржээ.
Тухайн өдөр дуучин С.Амармандахыг цэнгүүнээс гарч явахад нь дипломат суурин төлөөлөгч араас нь архины шилээр толгой тус газарт хүчтэй цохисны улмаас дуучин шууд ухаан алдан унасан байна. Гэтэл үргэлжлүүлэн танхайран зодож байхад нь хамгаалагч нар салгажээ. Ингээд С.Амармандах ухаангүй гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн ирж, нийт гурван хоног ухаангүй байжээ.
Одоогийн байдлаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад тоймтой хариу өгсөнгүй байна.