Categories
мэдээ нийгэм

Хар машин шалгалтад тэнцээгүй гэв

Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 26-нд болно. Уг сонгуулийн саналыг хар машинаар тоолохыг эсэргүүцэж “Нам бус иргэдийн нэгдсэн холбоо”-ны ерөнхий нарийн бичгийн дарга А.Эрдэнэбаяр, хохирогчдын эрх ашгийг хамгаалах “Шударга” төвийн тэргүүн Х.Оюунцэцэг нар мэдээлэл хийлээ.

Тэд “Монголд орон нутгийн болон УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах явцад хар машиныг ашиглаад дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Гэвч хар машин бол булхай, луйвар нүүрлүүлсэн зүйл. Үүнийг бид өнгөрсөн сонгуулиудад харлаа. Хар машинаар сонгуулийн саналыг луйварддаг. Төрийн эрх мэдлийг авдаг боллоо. Тиймээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг шударгаар өрсөлдүүлэхийн тулд иргэдийн саналыг гар аргаар тоолохыг уриалж байна. Хар машин бол скайндердаж, хадгалах үүрэгтэй. Скайнердсан материалыг хэн ч яаж ч янзалж болно. Тийм учраас дэлхийн жишигт нийцсэн санал тоолох төхөөрөмж биш. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үед намуудын төлөөлөл байлцаж, хар машиныг 341 хувилбараар шалгаж үзсэн. Шалгалтад хар машин тэнцээгүй. Туршилтаар гурван нэр дэвшигчийн нэр бүгдийг дугуйлсан хүчингүй нэг саналыг уншсан, цоолсон, балласан, нугалсан хуудсыг уншсан зэрэг олон зөрчил илэрсэн” гэж мэдээллийнхээ үеэр ярив.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *