Categories
гадаад мэдээ

Хамтарсан мэдэгдэл өнөөдөр олон нийтэд ил болно

Саудын Арабад болсон, 12 цаг орчим үргэлжилсэн Орос, Америкийн төлөөлөгчдийн яриа хэлэлцээ дууссан тухай Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэгэн зэрэг мэдээлэв. Энэхүү хэлэлцээ дуусахаас өмнөхөн АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн нарийн бичгийн дарга Тэмми Брюс “Украин, Орос хоёр бүрэн гал зогсооход ойрхон байна. Энэ бол сонирхолтой зүйл. Учир нь бид хэзээ ч бүрэн гал зогсооход одоогийнх шиг ойр байгаагүй” гэж мэдэгдсэн юм.

Орос, Америкийн төлөөлөгчдийн яриа хэлэлцээ дууссаны дараа болсон хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчид АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн нарийн бичгийн дарга Тэмми Брюсээс Цагаан ордон Орост хавсаргасан Украины бүс нутгуудад ОХУ-ын эрхийг хууль ёсны гэж үзэж байгаа эсэх талаар асуухад тэрээр “Америкийн төлөөлөгчид одоогоор мөргөлдөөнд оролцогч бүх талын сэтгэлд нийцсэн шийдэл гаргахаар ажиллаж байна. Бидний хийх зүйлийн мөн чанар нь энэ бүс нутагт, энэ хоёр улсад энх тайвныг хангах явдал юм…

Энэ бол ерөнхийлөгч Доналд Трампын анхаарлаа хандуулж байгаа цорын ганц зүйл. Орос, Украины хоорондын үл ойлголцлын асуудлыг бүрэн гал зогсоосны дараа л хэлэлцэж болно” гэж хариулав.

Ийнхүү Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод болсон АНУ, Оросын төлөөлөгчдийн хэлэлцээ бүтэн өдөр үргэлжилж өндөрлөв. Хэлэлцээний үр дүн болох хамтарсан мэдэгдлийн төслийг батлуулахаар Москва, Вашингтонд илгээсэн бөгөөд уг мэдэгдэл өнөөдөр олон нийтэд ил болох юм байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *