Өнгөрсөн сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 1-р хороо “Эх үрсийн баяр”-аа тэмдэглэв. Тус дүүргийн 1-р хорооны хувьд 10 мянга гаруй иргэдтэйгээс 2000 орчим нь хүүхэд тул дүүргийнхээ хамгийн олон хүүхэдтэй хороонд тооцогддог байна.
Энэ арга хэмжээнд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Байдраг, ХУД-ийн удирдлагууд, Хан-Уул дүүргийн 1-р хорооны Засаг дарга Б.Болд оролцож хүүхэд багачууддаа баярын мэндчилгээ дэвшүүлжээ.
Хүүхэд, багачууддаа зориулан циркийн үзүүлбэр, 52-р сургууль, 53, 67-р цэцэрлэгийн авъяаслаг хүүхэд, багачуудын урлагийн тоглолт, амьд хөгжмийн хамтлаг, дуучид, дугуй, ролькны үзүүлбэр, хөгжөөнт хөлбөмбөг зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулсан байна
Мөн сагсан бөмбөг, гүйлт, дугуй, ролькны уралдаан, цардмал замын зураг, Олон улсын шатрын холбооны их мастер Ч.Хүрэлбаатар 20 хүүхэдтэй зэрэг тоглох шатрын тэмцээн, түргэн идэлт, АХА зэрэг тэмцээн, уралдаанд бяцхан тамирчдынхаа авхаалж самбаа хурд хүчийг сорьжээ.