Categories
мэдээ цаг-үе

Нийслэлд 243 тонн бодис, 89 тонн давс цацжээ DNN.mn

2023 оны 12 дугаар сарын 29-30-ны өдрийг хүртэл нийслэл хотын гудамж замын зорчих хэсэгт үүссэн цас, мөсийг цэвэрлэх, халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийт 242.8 тонн бодис, 89 тонн давс цацлаа.

Мөн 96 байршилд байрлуулсан элстэй савны 33 хайрцгийг элсээр, найман хайрцгийг давсаар дүүргэж, 58 техник хэрэгсэл, 96 (давхардсан тоогоор) хүн хүчээр Өвөр гүнт, Ар гүнт, Санзайн зам, Морингийн даваа, Баянзүрх товчооноос Налайх орох зам, тууш замуудын зорчих хэсэгт үүссэн цас, мөсийг цэвэрлэжээ.

Түүнчлэн Энхтайваны өргөн чөлөө болон гол ба туслах 36.5 километр замын гадаргууг түрэх, хусах ажлыг аж ахуйн нэгж, Хот тохижилтын газар, тохижилт үйлчилгээний компани болон 6 дүүргийн замын цагдаагийн хэлтсүүдтэй хамтран зохион байгууллаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *